Thursday, November 21, 2019

17.Эм найруулагчийн ёс зүй хэм хэмжээ эрх,үүрэг



ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ
 Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим дээр тулгуурлана.
1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон  хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө.
1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журмыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана.
1.4.Эм зүйч, эм найруулагчийн мэргэжилтний ёс зүйн журам нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эм зүйч, эм найруулагчийн мөрдөх ёс зүйн үндсэн баримт бичиг болно.
1.5.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ЭМСЯ, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, эм зүйн нийгэмлэг, холбоод хамтран ажиллана.
Хоёр. Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм хэмжээний үйлчлэх хүрээ, баримтлах зарчмын хураангуй

Үйлчлэх хүрээ                  Эм зүйч, эм найруулагчийн баримтлан ажиллах зарчим
Хэрэглэгч                         Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэх.
                                        Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хүндэтгэн үзэх.
Олон нийт                        Олон нийтийн итгэлийг хүлээх.
                                         Эм зүйг тусламж, үйлчилгээг чанартай хүргэх.
Эм зүйн мэргэжил           Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх.
                                         Хариуцлагатай ажиллах.
Бизнес,үйл ажиллагаа       Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэх.
Эрүүл мэндийн тусламж,          Хамтран ажиллах.
үйлчилгээ үзүүлдэг
бусад мэргэжилтэн
Гурав. Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
3.1.Үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдлэнэ.
3.1.1.Үйлчлүүлэгчид эмзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ.
3.1.2.Мэдлэг, чадвараа бүрэн дайчлан мэргэжлийн өндөр түвшний тусламж, үйлчилгээг хүмүүнлэг, энэрэнгүй байдлаар үзүүлнэ.
3.1.3.Үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.1.4.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж ажиллана.
3.2.Үйлчлүүлэгчийн бие даасан байдлыг хангаж, нэр төрийг хүндэтгэнэ.
3.2.1.Үйлчлүүлэгчийн ёс заншил, соёл, итгэл үнэмшил, эрхэмлэх зүйлс, өвөрмөц онцлогийг хүндэтгэж, ялгаварлан гадуурхалгүй, тэгш үйлчилнэ.
3.2.2.Эмзүйн тусламжийн асуудлаар үйлчлүүлэгчийн гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж ажиллана.
3.2.3.Үйлчлүүлэгч нь эмзүйн тусламж, үйлчилгээ хүртэх, зөвлөгөө авах зэргээс татгалзах эрхийг нь хүндэтгэж ажиллана.
3.2.4.Үйлчлүүлэгчийн эрх ашиг, хувийн нууцыг хамгаалж, мэдээллийг чанд нууцлана.
3.3.Олон нийтийн итгэлийг хүлээнэ.
3.3.1.Холбогдох хууль, тогтоол, эрх зүйн баримт бичиг, дүрэм, журам, заавар, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
3.3.2.Нотолгоонд суурилсан, үнэн зөв, бодит, хараат бус мэдээллээр үйлчлүүлэгчийг хангаж ажиллана.
Дөрөв. Эм зүйч, эм найруулагчийн эрх
4.1.Мэргэжлийн цар хүрээг өргөжүүлж, мэдлэгээ дээшлүүлнэ.
4.1.2.Мэргэжлийн холбогдолтой сургалтын үйл ажиллагаанд оролцон, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж, мэргэжлийн цар хүрээг өргөжүүлнэ.
4.1.3.Ажлын хамт олон, мэргэжилтний хамт сурч боловсроход дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
4.1.4.Насан туршдаа сурч боловсрон, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлнэ.
4.1.5.Ажлын чанар, мэргэжлийн ур чадварыг өөрөө үнэлэх буюу бусдаар үнэлүүлж, хэрэгцээгээ тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авна.
4.1.6.Хариуцсан ажил үүргээ саадгүй гүйцэтгэхийн тулд өөрийн болон хамтран ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалж ажиллана.
4.1.7.Шаардлагатай тохиолдолд бусад эмнэлгийн мэргэжилтний тусламж, зөвлөгөөг авч ажиллана.
4.2.Багаар хамтран ажиллана.
4.1.1.Мэргэжлийн үйл ажиллагааг бие даан, бодитой зөв шийдвэр гарган гүйцэтгэж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бусад мэргэжилтэнд тусламж үзүүлж, зөвлөгөө өгнө.
4.1.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтний санал зөвлөгөөг хүндэтгэн, хүлээн авч ажиллана.
4.1.3.Үйлчлүүлэгчийн өвчин эмгэгийг эмчилж, эдгэрүүлэхийн тулд зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллана.
4.1.4.Эм зүйн тусламж, үйлчилгээний үр дүнг сайжруулахын тулд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэнтэй ажил төрлийн харилцаа холбоо тогтоож, мэдээллийг цаг алдалгүй дамжуулан, солилцох арга замыг тохиролцон, шуурхай ажиллана.
Тав. Эм зүйч, эм найруулагчийн үүрэг
5.1.Эмзүйн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх үүрэг хүлээнэ.
5.1.1. Эм, эмчилгээний зориулалттай бараа бүтээгдэхүүний чанар, тэдгээрийн хяналт, үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлт, түгээлт, олголтын үйл ажиллагааг хариуцлагатай гүйцэтгэнэ.
5.1.2.Нийгэмд эм зүйн мэргэжлийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана.
5.1.3.Эрүүл мэндийг хамгаалахад зориулсан хөрөнгө, нөөцийн ашиглалт зарцуулалтыг шудрага, тэгш хуваарилахад анхаарна.
5.1.4.Жороор олгох эмийг зөвхөн журмын дагуу олгох, үйлчлүүлэгчид эмийг зохисгүй байдлаар хэрэглэснээс нянгийн тэсвэржилт үүсэх зэрэг гарч болох бусад эрсдлээс сэргийлэх талаар мэдээллээр хангана.
5.2.Хариуцлагатай ажиллана.
5.2.1.Мэргэжлийн ажил үүргийг хараат бусаар, үр дүнтэй гүйцэтгэж, авлига, ашиг сонирхолын зөрчил үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авна.
5.2.2.Мэргэжлийн түвшинд гаргасан шийдвэр болон хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хариуцлага хүлээнэ.
5.2.3.Багийн гишүүнтэй хамтран ажиллаж, хүлээсэн үүрэгт ажлын дагуу харилцан зөвшилцөж, мэдээлэл солилцоно.
5.2.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй, чанартай хүргэх ажлын орчин, нөхцлийг бүрдүүлж, үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдад эрсдэл учрахаас сэргийлж ажиллана.
5.3.Бизнесийг ёс зүйн хэм хэмжээнд эрхлэнэ.
Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаална.
5.3.1Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон Авилгатай тэмцэх газарт мэдээлнэ.
5.3.2.Эмийн компаниудаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, хандив, урамшуулал болон санхүүгийн дэмжлэгээс татагалзаж авах, хүсэхээс зайлсхийнэ.
Зургаа. Хориглох зүйл
6.1.Хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй үйлчилгээ эрхлэх, хувийн ашиг сонирхол гарган үйлчлүүлэгчдэд эм, биобэлдмэл, биологийн идэвхт бодис, хувийн эмнэлэг, эмийн сан санал болгох, зааж өгөх.
6.2.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар бусдад задруулах, албан үүрэгтэй хамааралгүй байдлаар ашиглах.
6.3.Өөрт болон хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн үүрэг гүйцэтгэх, аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх.
6.4.Албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцох.
6.5.Өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс нийтийн албыг төлөөлөх.
6.6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэх.
Долоо. Ёс зүйн журмыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага
Эм зүйч, эм найруулагч нь ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.










16.Эм зүйчийн ёс зүй


ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙ

Ёс зүйн тухай ойлголт Монголчуудийн хувьд ёс зүй буюу ёс суртахуун бол хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж хийх бичигдээгүй дүрэм, журам бөгөөд ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг. Эдгээр нь: • Бусдыг үл хорлон буяныг үйлдэх • Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх • Yл бузарлан сэтгэлийг ариусгах • Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх юм. Өвөг дээдэс маань буян хурааж, нүгэл хийхгүй амьдрахыг чухалчилдаг байжээ. Одоо болон ирээдүйд сайн үр дагавартай ажил үйлийг буян хэмээх бөгөөд одоо болон ирээдүйд хорлолтой бол нүгэл гэдэг. Буянтай сайн үйл нь хүний сэтгэлийг ариусгаж, зовлон зүдүүрээс салгаж, ирээдүйд дэлгэрэх сайн үйлийн эхлэл байдаг. Хүч хэрэглэх нь аюул гамшгийг дагуулж, өшөө хорсолыг өдөөдөг. Цаашлаад энэ нь урт удаан хугацааны тэмцэлд хүргэх бөгөөд үр дүнд нь их хэмжээний гарз хохирол гарч, ирээдүйд сөрөг муу үр дагавар ихтэй байдаг. Эвийг хичээх нь хүний ухаан, сайн сайханд итгэх итгэл юм. Хорон санаа, өш хонзон, шунал, худал хуурмаг нь сэтгэлийг бузарладаг. Хүний сэтгэл бузартахад хүн хүнлэг байх мөс, чанараа алдаж адгуусан шинжрүүгээ ойртдог. Иймээс сэтгэлийг бузарлах аливаа үйлээс хол байж санаа, сэтгэлээ ариусгахыг хичээх нь хүн шиг хүн болоход тустай үйл юм. Булхайдаж, шударгыг үл эрхэмлэх нь худал, хуурмагийн замд хүнийг уруу татах бөгөөд энэ нь тухайн хүний сэтгэлийг бузарлаж, хийсэн үйл нь бусдад гай хорлол болдог тул ёс суртахуунд үүнийг цээрлэдэг байна. Иймээс ч ард түмэн маань “Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэж сургамжилсаар ирсэн билээ. Мэргэжлийн ёс зүйн тухай ерөнхий ойлголт Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг бөгөөд өнөө үе болон хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэж, амьдрах чадвартай байх ёстой гэж үздэг. Аливаад шүүмжлэгчийн байр сууринаас бус хэрэгжүүлэгчийн байр сууринаас хандаж, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх цогц чадамжийн төлөө ажиллах арга зүйгээ олж авах хэрэгтэй гэж гадаадын олон орнуудад үздэг бөгөөд бодит амьдралд хэрэгжүүлэх олон арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлдэг. Ёс зүйтэй байсны давуу талууд нийгэмд их байдаг. Мэргэжлийн ёс зүйг мөрдсөнөөр ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл багасахад нэмэр нөлөөтэй. Жинхэнэ мэргэшсэн мэргэжилтнүүд ажлаа ганцхан удаа сайн хийх биш үргэлж сайн хийж байдагт оршдог тул энэ сэтгэхүйг оюун ухаанд нь бат суулгаж байж нийгмээ цэвэр хөгжүүлэх нэг хүчин зүйл болгодог. “Мэргэжлийн ёс зүй гэдэгт өөрийн үйлчлүүлэгч бүрийг халамжлахын төлөө байж болох хамгийн нарийн дэг жаягийг даган мөрдөхийг хэлдэг” бөгөөд жишээ нь эмч хүн эм тариаг борлуулах сурталчилгааг шууд ба шууд бусаар хийх, гарч болох сөрөг үр дагаврыг хэлэхгүй байх, хувь хүний мэдээллийг задлах, мөн өөр эмчийн ёс зүйн алдаа гаргасныг мэдсэн боловч дуугүй өнгөрөхийг ёс зүйн жаяг зөрчсөн гэж үзээд холбогдох арга хэмжээг авдаг. Мэргэжлийн ёс зүйн жаяг хүн бүрийн тархинд бүр багаас нь бий болдог. Тухайлбал Америкийн бүх шатны сургуулиудад шалгалтын үеэр нэг хүүхэд нөгөө хүүхдээсээ будаа идэх, ном, тэмдэглэл нууцаар үзэх, эсвэл өөр хүний ажлыг нэрийг нь хэлэхгүй хуулсан бол хулгай хийж, хуурч байгаатай адилтган үзэж сургуулиас нь хөөх хүртэл шийтгэдэг. Харин манайд болон Орост түүнийг бие биедээ туслах ёстой үүрэг мэтээр ойлгодог. Эндээс ёс зүйн ойлголтын зөрүү эхэлдэг байж магадгүй. Мэргэжлийн ёс зүйн салбар бүр нийгмийн институтэд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай өөрийн гэсэн ёс суртахууны зарчим, хэм хэмжээтэй байдаг. Мэргэжлийн ёс зүй нь юу зөв, юу бурууг мэргэжилтэнд ойлгуулах, үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, мэргэжлийг эрхэмлэх, тодорхой зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө хяналт тавих, зохицуулах эрхийг мэргэжилд олгох замаар ёс суртахууны болон нийгмийн хэрэгцээг хангадаг. Эм зүйчийн мэргэжил өвөрмөц онцлогтой бөгөөд ур чадвартай харилцааны өндөр соёлтой байхыг шаарддаг . Одоо үед хэрэглэгчидтэй нүүр тулан уулздаг хүн бол эм олгогч буюу жор баригч юм . Тэрээр сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, мэдрэмжтэй , анхаарал хянамгай, ой тогтоолт сайтай байх зэрэг дараах шинжүүдийг агуулсан байх ёстой . Үүнд: 99 Эмийн санд хаана юу бай рлуулах талаар мерчендайзингийн өндөр мэдрэмжтэй байх ; 99 Худалдан авагчийн яриаг анхааралтай сонсон хандах ; 99Нүдний баримжаа , ой тогтоолт сайн байх ; 99Аливаа асуудалд тайван , хүлээцтэй хандах , биеэ барих чадвартай байх ; 99 Хэл ярианы өндөр боловсролтой олон талын мэдлэгтэй байх ; 99 Хэрэглэгч бүрт тохируулан харьцах , зөвл өгөө өгөх, эмийн зааврыг сайтар тайлбарлах , давтан хэрэглэгчдэд зааврыг ахин сануулах ; 99 Мэргэжлийн үг хэллэг хэрэглэхгүй энгийн үгээр илэрхийлж тайлбарлах ; Эм зүйчийн харилцааны ангилал : 1. Эм зүйч, эм зүйч /эм найруулагчийн / хоорондын харилцаа : Бие биенээ ойлгодог хүндэлдэг , алдаа дутагдлаа хэлдэг , нөхөрсөг , бүтээлч ажилсаг, нэг нэгнийхээ ажлыг орлодог байх 2. Эм зүйч эмчийн хоорондын харилцаа : Эм зүйч эмчийг эргэж хянах, бие биенээ сайн ойлгодог , ажил төрлийн сайн хамтрагч , харилцан зөвлөгч байх 3. Эм зүйч өвчтөний харилцаа : Эм зүйч нь өвчтөний дотны найдвартай туслагч байх Харилцагчаа өөртөө татах аргууд: 99Ярилцагчийн яриаг үнэхээр сонирхож байгаагаа байнга харуул 99Инээж харилц ах 99 Хувцаслалт, гадаад үзэмж, цэвэр цэмцгэр байдлыг байнга эрхэмлэх 99 Мэдлэг мэргэжил, ур чадвар, зөв хандлыг хослуулан хэрэглэх Ер нь хүн мэргэжлээ төгс эзэмшин , олон талын мэдлэг боловсролтой өөрийгөө тасралтгүй хөгжүүлээд зогсохгүй , эмнэлгийн нөхцөлд биеэ зөв авч явах , зохистой хувцаслах нь үйлчлүүлэгч , мэргэжил нэгт нөхдийн хүндэтгэлийг хүлээдэг . Хандлага гэдэг нь аливаа юманд болон хүмүүст хандахад илэрч буй сэтгэлийн дотоод илэрхийлэл бөгөөд энэ нь нүдний харц , хөдлөл, үг, яриагаар дамжин илэрдэг . Үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай үйлч илгээ үзүүлж чаддаггүйн гол шалтгааныг тодорхойлсон байдлаас үзэхэд 50 гаруй хувийг харилцаа хандлага муутай сөрөг хандлага эзэлж байх бөгөөд бусад нь мэдлэг дутмаг ажилласнаас үүдэлтэй байдаг . Хэрвээ бидний бодол , сэтгэл эерэг бол аливаа юманд эерэгээр л хандана , Эерэгээр хандах аваас харилцааг сайн тогтоож чаддаг. Харилцааг сайн тогтоож чадваас сэтгэлд хүртэл үйлчилж чадна гэсэн үг. “Эм зүйчдийн ёс зүйн жишиг кодекс” Эм зүйчдийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий зарчим нь эмнэлгийн мэргэжилтэн, хамтран ажиллагсад, өвчтөнтэй харилцахад баримтлах хэм хэмжээг тогтооно. 1. Эм зүйч нь юуны өмнө өвчтнийг хүндэтгэн үзэж, тэдний аюулгүй байдал эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Тэд практикийн эмч нар шиг өөрийн авъяас чадварыг дайчлан өвчтөнд хандах ёстой. 2. Эм зүйч нар эмчилгээнд төдийлөн ашиггүй, стандартын шаардлага хангаагүй, чанар муутай эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах, түгээх, дэмжихээс түтгэлзвэл зохино. 3. Эм зүйч нь тасралтгүй сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллах ёстой. Тэрээр мэргэжлийн үзэл бодолтой байхын тулд хангалттай мэдлэг, боловсролтой байж түүнийгээ хэрэглэж чаддаг байх ёстой. 4. Эм зүйч нь ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрдөг, мэргэжлийн алдар, нэр хүндийг хамгаалах, хуулийг дээдлэн хүндлэх үүрэг хүлээнэ. Мэргэжлийн ёс зүйд үл нийцэх зан авир гаргах буюу ялгаварлах шудрага биш хандах, мэргэжилд үл итгэх үйл ажиллагаа явуулахад оролцохоос татгалзах эрхтэй. 5. Эм зүйч нар өөрийн үйл ажиллагаандаа ухаалаг, хүлээн авч болох, зарчимч байх, хэзээ ч өөрийн мэргэжлийн үйлчилгээг аливаа хэлбэрээр буруу ашиглах, санхүүгийн талаар бусдад хохирол учруулах, үйлчилснийхээ төлөө төлбөр шаардах буюу эмч нар, эрүүл мэндийн бусад ажилчидтай энэ асуудлаар аливаа хэлэлцээ хийхээс зайлсхийх агаад түүнийг огт дэмжих ёсгүй. 6. Эм зүйч нь өвчтөний эрх ашиг хөндөгдсөн, хуулийн шаардлагаар тухайн мэдээллийг илрүүлэх нь зайлшгүй шаардлагатай биш бол мэргэжлийн тайлан мэдээний мөн чанар, нууцлалыг задруулах нь ёс зүйд үл нийцнэ. 7. Эм зүйч нь ёс зүйн бус үйлдэл хийхийг шаардсан, үйлчилгээний чанарыг сулруулах хандлагатай, мэргэжлийн үзэл бодол, чадварт саад тотгор болох аливаа нөхцөл, байдалтай холбоотой асуудлаар ажиллахаас татгалзах эрхтэй. 8. Эм зүйч нь нийгэмд үйлчлэхдээ мэргэжлийн болон өөрийн хувийн нэр хүндээ өргөх чиглэлтэй сурталчилгаа хийхийг хориглоно. 9. Эм зүйч эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй байлгахад мэргэжил мэдлэгээ бүрэн зориулах ёстой. “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” “Эм зүйчийн ёс зүйн алтан дүрэм” нь 2006 оны 10 сарын 23-ны өдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо ”-ны анхдугаар их хурлаар хэлэлцэж батлагдсан. Энэхүү алтан дүрмийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө гэж заасан байдаг. 1. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эм зүйн тусламж үзүүлэх 99 Эм зүйн мэргэжилтэн нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж эрх зүйн хэм хэмжээг үндэслэн , мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх , 99 Эм зүйч нь мэргэжлийн эрх үүрэг, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж үйлчлүүлэгчдийн нас, хүйс, яс үндэс , шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэх , 99 Эм зүйч нь үйлчлүүлэгчдэдээ эмийн зөв сонголт зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх , найдвартай түнш нь байх 99 Эм зүйч нь мэдлэг боловсрол , дадлага туршлага , мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчийн төлөө бүрэн зориулж , эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж , гарч болох сөрөг үр дагвараас урьдчилан сэргийлэх 2. Мэргэжлийн ур чадвар , мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах 99 Эм зүйч нь өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд байнга анхаарч шинжлэх ухаан техник технологийн ололтыг үйл ажилдаа нэвтрүүлэн орчин үеийн эм зүйн хөнгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх болон бусдадаа нөлөөлөх, 99 Эм зүйч нь мэргэжилдээ дур сонирхолтой , итгэл үнэмшилтэй байж , мэргэжлийнхээ нэр төрийг өндөрт хүргэж, шинжлэх ухааны мэдлэг хүмүүнлэг ёсонд суурилсан мэргэжлээрээ бахархаж байх 3. Эм зүйн мэргэжилтэн нь эм зүйн тусламж үйлчилгээний чанарыг бүрэн хариуцах 99 Эм зүйч нь хариуцсан ажлын байр бүртээ эмийн үйлдвэрлэл , хангамж үйлчилгээний горим дүрэм журмыг чанд сахиж эм бэлдмэлийн чанарын баталгаажилт аюулгүй байдал үр дүнг бүрэн хариуцах , 4. Эм зүйн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эм зүйн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг баримтлал болгох 99 Эм зүйн мэргэжилтэн нь өндөр мэдлэг чадвартай , хүнлэг энэрэнгүй, харилцааны соёлтой , хамт олон үйлчлүүлэгчдийнхээ дунд нэр хүндтэй байж , ил тод байдал , шударга ёсыг эрхэмлэн ажиллах, 99 Эм зүйн мэрэгжилтэн нь үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хүндэтгэж үйл ажиллагааныхаа хүрээнд олж авсан мэдээллийг нууцлан хадгалж , санал хүсэлтэд нь анхааралтай хандах , 99 Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхдийн болон бусдын эрхийг хүндэтгэн нөхөрсөг шударгаар хамтран ажиллаж, мэргэжлийн алдаа доголдол гаргахаас өөрийгөө болон мэргэжил нэгтнээ хамгаалах 99 Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн үүргийг гүйцэтгэх явцад олж авсан мэдлэг ур чадвараа хүний эрүүл мэндийн болон хуулиар хамгаалагдсан эрх ашгийн эсрэг ашиглахгүй байх , 99 Эм зүйн мэргэжилтэн нь нээлттэй шударга бодит үнэний зарчимд тулгуурлан эм зүйн үйлчилгээ явуулж мэргэжлээ буруугаар ашиглах болон өөрийн мэргэжлийн эрхэнд халдах , бусдыг мэхлэх , залилах зэрэг эм зүйн ёс зүйд харшлах үйлдэл шаардсан ямарваа хуулийн этгээд хүмүүстэй хамтран ажиллахаас татгалзах , хараат бус байх , 1. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага 99 Ёс зүйн дүрмийг зөрчвөл тухайн эм зүйн байгууллагын дотоод журмын дагуу эмийн мэргэжилтэнд “Эм” холбооны дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ . 99 Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчвөл тухайн эм зүйн мэргэжилтний эм барих эрх , эм хангамжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг зохих журмын дагуу холбогдох төрийн байгууллагад гаргана . “Мэргэжлийн ёс зүйн төлөвшил нь зөвхөн ярих хэлэх төдийд зохицуулагддаг асуудал биш бөгөөд цэцэрлэг, сургуулийн наснаас нь системтэй арга хэмжээ авснаар төлөвшиж эхэлдэг байна”.

15.Эм зүйчийн мэргэжил


Эм зүйчийн мэргэжил эрхэм дээд ёс зүйтэй байхыг шаарддаг.



Яагаад? Мэдээж хэрэг хүний эрүүл мэндийн өмнө асар том хариуцлага хүлээсэн мэргэжил учраас.
 Иймд эм зүйн мэргэжилтнүүд маань мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд заасны дагуу чадварлаг, хариуцлагатай ажиллах үүрэгтэй.
 Эм зүйч (pharmacist) гэж хэн байх ёстой вэ?
Эмийн эмчилгээг дээд зэргийн үр дүнтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үүрэг хариуцлага хүлээсэн эмнэлгийн мэргэжилтэн. Эх сурвалж: World Health Organization, WHO Technical Report Series, No. 961, 2011.Annex 8. Joint FIP/WHO guidelines on good pharmacy practice: standards for quality of pharmacy services
Эм зүйч эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар насан туршдаа суралцах шаардлагатай тул дараах мэдлэгүүдийг нэгэн жигд хөгжүүлэх шаардлагатай байдаг.
  • Онол, технологийн дэвшил
  • Эм зүйн салбарын хууль, тогтоомж
  • Мэргэжлийн стандарт шаардлага
  • Эм зүйн практик, шинжлэх ухааны мэдлэг

Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд хувь хүний ёс зүй чухал болох нь хүмүүсийн гаргаж буй амжилтаас харагддаг. Тэгэхээр урт хугацаанд амжилттай ажиллахыг хүсвэл ёс зүйн хэм хэмжээгээ чандлан сахих хэрэгтэй болно.
Аливаа хувь хүний амжилт тухай хүний гүйцэтгэж буй үйл ажиллагаа, нийгэмд эзлэж буй дүр төрх, харилцааны ур чадвар, эерэг хандлагаас үүсэлтэй.
 Эм зүйч бид зан чанарын ёс зүй сайтай болохоо тогтвортой урт хугацаанд харуулж чадвал нийгэмд биднийг ойлгох хүндлэл тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Үүний тулд бид өдөр тутмын үйл ажиллагаандаа мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд зөв зуршил буюу дадлыг хэвшүүлэх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлвэл эмийн санд эмийн сангийн зохистой дадлыг, эмийн үйлдвэрт эм үйлдвэрлэлийн, эм ханган нийлүүлэх байгууллага түгээлтийн зохистой дадлыг, төрийн захиргааны байгууллагад зохицуулалтын зөв дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ тухайн ажлын байранд байгаа мэргэжилтнүүдийн тухайн агшинд гаргаж буй хандлага эерэг байх нь чухал юм.
Таны үг үйлдэл зөв буруу байх нь бодлоос тань урган гардаг бөгөөд таны үгээр илэрхийлэгдээгүй бодол тань Таны үйл хөдөлгөөн, харц, дууны өнгө зэрэг сэтгэлийн дотоод илэрхийллийн гадаад төрхүүдээр илэрч ялангуяа эцсийн хэрэглэгчтэй нүүр тулж үйлчилдэг манай эмийн сангийн мэргэжилтнүүдэд тавигдах нийгмийн шаардлага өндөр болж байна. Иймд ялангуяа нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж буй эм зүйн мэргэжилтнүүд чадамж сайтай байж хувь хүний хөгжлийн боловсролдоо анхаарч байх хэрэгтэй болж байна.
Энэ удаа Та бүхэнд эм зүйн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар олон улсын болон өөрийн орны бодлого стратегийг хүргэж байгаа нь Та бүхний зуршил болгох үйлдлүүдийн зөв эхлэл болоосой гэж хүсье.
МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ гэж чухам юу вэ?
Хууль, дүрэм журмын шаардлагуудыг биелүүлэхээс илүүтэйгээр ёс зүйн болон мэргэжлийн стандартуудыг хэвшүүлэх гэсэн тухайн мэргэжилтний хүсэл тэмүүлэл юм.            
Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг.
  • Зохисгүй үйлдлийг хүлээн зөвшөөрдөг орчинд ажлын бүтээмж багасч, тухайн байгууллагын нэр хүнд ор мөргүй алга болж ашигтай ажиллах талаар бодох ч хэрэггүй болно.
Эм хангамжийн байгууллагууд ажлын байрны ёс зүйн соёлыг хэвшүүлэх хэрэгтэй.
  • Ажлын байрны ёс зүйн соёлыг бий болгохын тулд хичээж ажилладаг компаниудын ажилчдын бүтээлч байдал, сэтгэл ханамж болон санхүүгийн үр ашиг өндөр байдаг.
  • Ажлын байрны ёс зүйн соёл нь тухайн байгууллагын нарийвчлан загварчилсан баримтлах зарчмуудын үнэ цэнэ болон ёс зүйн кодуудыг үндэслэн үйл ажиллагаа хэрхэн явагдах арга замыг тодорхойлогч болно.
ОЛОН УЛСЫН ЭМ ЗҮЙН ХОЛБООНООС ГАРГАСАН ЁС ЗҮЙН ШАЛГУУР
2014 оны 8 дугаар сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Эм Зүйн Холбооны чуулганаас ОУЭЗХ-ны Мэргэжлийн Стандартын Тунхаг БичигЭм зүйчийн ёс зүйн кодыг батлан гаргасан. Үүнд дурьдахдаа:
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, асран хамгаалагчид болон мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй нөхөрсөг, шударгаар харилцаж, бусдын итгэлийг алдах, өөрийн мэргэжлийн нэр хүндийг унагах үйлдэл хийхгүй байх
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрх ашиг, сонирхлыг нэн тэргүүнд тавьж үйлчилгээ үзүүлэх
  • Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээлэл, ОУЭЗХ-ноос боловсруулсан болон холбогдох эрх зүйн акт, мэргэжлийн стандарт зэргийг баримтлан ямагт мэргэжлийн өндөр түвшинд ажил, үүргээ гүйцэтгэх
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн нөөц бололцооны хүрээнд дээд зэргийн чанартай, тэгш хүртээмжтэй, шудрага үзүүлэхийн тулд үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, асран хамгаалагчид болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдтэй харилцан итгэлцэлтэй, хамтран ажиллах
  • Үйлчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хамгаалж, холбогдох хууль, дүрмийн дагуу мэдээллийг нууцлах;
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, асран хамгаалагчид болон эмнэлгийн бусад мэргэжилтний эрх ашиг, тэдний нас хүйс, яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн байдлыг хүндэтгэн ойлгож, ялгаварлан гадуурхалгүй харилцах;
  • Мэргэжлийн стандарт, үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, хууль, дүрмийг мөрдөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тэгш, хүртээмжтэй үзүүлэх;
  • Мэргэжил дээшүүлэх сургалтад тасралтгүй хамрагдаж өөрийн мэдлэг, ур чадвар, хандлагыг бататган сайжруулах

14.Эм зүйн мэргэжил

Эм зүйн мэргэжил

Мэргэжил гэдэг бол хүний амьдралын туршид өөрийг нь тодорхойлох нэгэн хэмжүүр болох юм. Энэ удаад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой эрхэм хариуцлагатай мэргэжил болох ЭМ ЗҮЙн мэргэжлийн талаар та бүхэндээ танилцуулж мэдээлэл хүргэх болно.

ЭМ ЗҮЙЧ 
Хийж гүйцэтгэдэг ажил
Эм зүйч нь эмийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, нөөцлөх, нэгдэлд хувиргах, бэлтгэх, эмчлэгч эмч болон анагаахын мэргэжилтний бичсэн жорын дагуу олгох эм тариа, эмийн зохистой хэрэглээ, сөрөг үр дагаварын талаар зөвлөгөө өгнө. Тэд хүний эрүүл мэнд, эмчилгээний арга барил судлах, турших, бэлдэх, жор бичих, хянахад хувь нэмрээ оруулна.
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл
  • Компьютер, эм найруулах сав, цавуу, эмийг зориулалтын дагуу хадгалах склад, чагнуур, судалгаа шинжилгээ хийх ном товхимол, халад
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
  • Дээд боловсролтой энэ мэргэжлээр их дээд сургуульд  суралцаж төгссөн байх шаардлагатай.
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл
  • Эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааврыг нягтлах
  • Шингэн, тосон, нунтаг, үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах
  • Эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшлал, эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Эрүүл мэндийн мэргэжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө, чанар, байдлыг төлөвлөх, хянах, шалгах
  • Мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль, мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх
  • Вакцин болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах
  • Жороос гадуур олгох эм бэлдмэл, хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх
  • Эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч, ажилтны ажил үүргийг удирдах
  • Эм зүй, гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх
  • найрлагын талаар зөвлөлдөх
  • Эм бэлдмэлийг тодорхойлж, цэвэр ариун, үйлчилгээг стандартад нийцүүлэх
  • Эмийн бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, тэмдэглэгээг үнэлж дүгнэх
  • Зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл, эрсдлийг судлах, боловсруулах.

13.Эрүүл зөв хооллолт

ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭДЭГ ДАН ГАНЦ ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХИЙГ ХЭЛДЭГГҮЙ

Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ, хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл учруулдаггүй хүнсийг “ЭРҮҮЛ ХҮНС” гэнэ. Жишээ: шинэ хүнсний ногоо, жимс, гурвалжин будаа, хөц будаа, 2-р гурил, арвайн гурил, овъёос, өөхгүй бараан мах, загас, хальсыг нь хуулсан тахиа, шувууны мах, тослог багатай (тослог нь 2%-аас бага) сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт.
Эрүүл хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна.
Өөх тос, чихэр, давсны агууламж өндөртэй хоол, хүнс нь “ЭРҮҮЛ ХҮНС” болж чадахгүй.
Хүний бие махбод хоол, хүнсийг юунд хэрэглэдэг вэ?
1. Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах
2. Өсөлт ба хөгжилт
3. Ажил, хөдөлмөр эрхлэх
Хоол, хүнсний бүтээгдэхүүний бүтэц
Бүх төрлийн хоол, хүнс нь хүний биед зайлшгүй шаардлагатай шимт бодисоос бүрдэнэ. Хоол хүнсний найрлага дахь шимт бодисыг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс гэж ангилдаг.
– Үндсэн шимт бодис: Уураг, Өөх тос, Нүүрс ус
– Аминдэм:
  • Усанд уусдаг аминдэмүүд – С, В-гийн төрөл
  • Усанд уусдаггүй аминдэмүүд – А, Д, Е, К,
– Эрдэс бодис:
  • Макро эрдэс бодис – Төмөр, кальци, магни, натри
  • Микро эрдэс бодис – Иод, Цайр, Селен, Зэс, Фтор гэх мэт

Хоол, хүнсний илчлэг чанар
Хоол хүнсний илчлэг чанар нь түүнд агуулагдах үндсэн шимт бодисын хэмжээгээр тодорхойлойлогдоно.
Үндсэн шимт бодисын задралаар үүсэх энерги буюу илчлэг чанар
Үндсэн шимт бодис                                        Илчлэг чанар
1 грамм уураг задрахад үүсэх энерги          4 ккал
1 грамм нүүрс ус задрахад үүсэх энерги     4 ккал
1 грамм өөх тос задрахад үүсэх энерги        9 ккал
Өөх тос, чихэр, давсыг хэтрүүлэн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл авчирдаг. Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ба эрүүл бус гэж чандлан зааглах нь тохиромжтой бус. Харин хүнсийг хэрхэн яаж боловсруулж, хэр зэрэг их хэмжээгээр хэрэглэснээс хүний эрүүл мэнд шууд хамаарна.Эрүүл хүнсийг эрүүл бус аргаар боловсруулж хэрэглэх нь түүний эрүүл мэндийг дэмжих мөн чанарыг алдагдуулахын зэрэгцээ таны эрүүл мэндэд эрсдэл авчирна.
Тохиолдлоор 1 удаа хэрэглэсэн эрүүл бус хоол, хүнс нь таны өвчлөх шалтгаан болж чадахгүй.
Харин байнга, тогтмол хэрэглэдэг “эрүүл бус хүнс” таны эрүүл мэндэд эрсдэл учруулна.Хэрэв та өөх тос, ялангуяа ханасан өөх тосоор баялаг, хэт боловсруулж, цэвэршүүлсэн нүүрс ус бүхий эслэгээр дутмаг, илчлэг ихтэй хоол хүнсийг БАЙНГА, ТОГТМОЛ, ХЭТРҮҮЛЭН хэрэглэх нь таны биед олон тооны өвчин, эмгэг үүсэхэд хүргэнэ.
Хоол, хүнсийг зөв тохируулан хэрэглэснээр Та олон өвчнөөс сэргийлж чадна.
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог. Харин хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шимт чанар хэмээх ойлголт харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд үүнд дээр дурьдсан бодис болон бусад биологийн идэвхит нэгдлүүдийн бүрдэл агуулгыг багтаан үздэг. Хоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэгч хүчин мөн. Хоол тэжээлтэй холбогдолтой нилээд хэрэглэгддэг зарим нэг томьёог тайлбарвал:
Үндсэн шимт бодис гэдэг нь: Хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис уураг, өөх тос, нүүрс ус юм.
Бичил тэжээл гэж хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэн эрүүл аж төрөхөд бага тун хэмжээгээр зайлшгүй шаардагдах бичил бодис болох аминдэм, эрдэс бодисуудыг хэлдэг бөгөөд илчлэг нь бие махбодид бодисын солилцооны явцад хоол тэжээлийн шимт бодисын исэлдэн задарч ялгаруулах дулааныг хэлнэ.
Килокалори- 1 кг буюу 1 литр усны дулааныг 1 хэмээр нэмэгдүүлэхэд шаардагдах дулаан
Хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээ гэж хүн амын янз бүрийн бүлгийн нас, хүйс, ажил мэргэжлийн онцлогт тохирсон байдлаар бие махбодийн хэрэгцээг хангахуйц хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын зөвлөмж хэмжээг хэлдэг байна.
Хоололт нь:
Эд, эсийн тасралтгүй шинэчлэгдэн нөхөн төлжих,
бие махбодийн илч зарцуулалтанд шаардагдах шимт бодис, илчлэгийг нөхөх,фермент, даавар зэрэг бодисын солилцоог зохицуулагч бусад биологийн идэвхит нэгдлийн нийлэгжилтэнд шаардагдах бодисоор бие махбодийг хангадаг байна. Иймээс бодисын солилцоо, эд, эс, эрхтэний бүтэц, үйл ажиллагаа нь хоололтын байдлаас хамаардаг байна.
Хооллолтын дэглэм
Хоногт идэж хэрэглэж байгаа хоолыг жин, илчлэг болон агуулагдах тэжээлийн бодисуудын хэмжээгээр нь бүтэн өдрийн турш оновчтойгоор хуваарилан тодорхой хугацааны зайтайгаар тогтсон цагтаа байнга хооллоно гэсэн утга юм.
Хоногийн хооллолтын тоо нь хүний нас, эрүүл мэндийн байдлаас хамаарна. Тухайлбал: Хүүхдийг хоногт 5-6 удаа ойролцоо хэмжээгээр хооллоно.
Хооллолтын үндсэн зарчим гэдэг нь:
Хоололт хоорондын зай дэндүү хол байж болохгүй.
Учир нь цөөхөн удаа хооллоход мэдрэгдэх өлсөлт нь хоолны төвийг огцом сэрэлд оруулж ингэснээр хоол боловсруулах шүүснүүдийн ялгаралтыг идэвхижүүлж хоосон байгаа ходоодны салст бүрхэвчийг цочроосноор эцэстээ эмгэг өөрчлөлтөнд хүргэдэг. Түүнээс гадна өлсөлт удаан үргэлжилвэл хүн өөрөө эсэргүүцэж даван туулж чадахааргүйгээр хоол идэх дур хүслийг нь дэврээснээс хоололтын жигд хэм алдагдан хоол боловсруулах үйл ажиллагаанд янз бүрийн өөрчлөлтүүд үүсдэг байна.
Хооллолтын цаг
Хооллох цагийг баримтлах нь хоолны дэглэмийг зөв зохион байгуулахад маш их ач холбогдолтой. Хүн тогтмол болон зуршсан цагтаа хооллоход хоол боловсруулах замыг бэлтгэж өгдөг бөгөөд хоолыг идэж эхлэхэд анхдагч ходоодны шүүс болон шүлсийг ялгаруулснаар хоол хурдан, бүрэн боловсрох нөхцөлийг хангаж өгдөг. Хоолны нийт хэмжээг шингэний хамт өдөрт 2.5-3.5 кг байх ёстой бөгөөд үүнээс хоололт тус бүрд хэдий хэмжээгээр идэх вэ гэсэн хуваарилалт нь тухайн хүний өдрийн дэглэм болон хийж гүйцэтгэж байгаа , хөдөлмөрлөх үйл ажиллагаатай уялдаатай байдаг. Жишээ нь: Өдрийн 4 удаагийн хооллолтын үед хоногт авах ёстой илчлэгийн:
•    20-25%-өглөө
•    10-15%- бага үд
•    30-35%- их үд буюу өдөр
•    20-25%- оройн хоолоор авч байх хэрэгтэй
Өглөөний хоол: 
Хүн шөнө унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол юм. Энэ нь хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангах ёстой. Өглөөний хоолонд мах загасыг нүүрс ус агуулсан хачиртайгаар хиам буюу бяслаг, чанасан өндөг цөцгийн тос гэх .мэт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжтой. Учир нь өглөө хүний хоол идэх дур хүсэл бага байдаг болохоор мэдрэхүйн үнэлгээний хувьд сайн чанартай зууш болон бусад бүтээгдэхүнийг хоолны цэсэнд оруулах нь зохимжтой. Мөн ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэх, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээтэй, халуун ундааг заавал хэрэглэвэл зохино.
Бага үдийн хоол: 
Өглөөний хоолоор их юм идэж ходоодонд хэт их ачаалал бий болгохгүйн тулд өглөө талаас их, үдийн хоолны хожуу идэх тохиолдолд бага үдийн хоолыг хэрэглэдэг байна. Энэ өглөөний хоолны шингэцийг улам сайжруулах ба хэмжээгээр их биш тухайлбал талхны хавчмал цайтай, сүү, тараг, 1 булочкатай гэх мэт.
Үдийн хоол: 
Хоногт идэх ёстой хоолны үндсэн хэсэг юм. Хөдөлмөрлөх явцад алдагдсан илчлэг тэжээлийн бодисыг нөхөх ёстой. Хүний хоол идэх дур хүслийг бий болгож хоол боловсруулах аппаратны шүүс ялгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг шинж чанартай ногооны буюу хурц амттай зуушнаас эхлэх
•    Хоол боловсруулах эрхтэнүүдийн булчирхайн шүүс ялгаралтыг дэмжих зорилгоор бага хэмжээний шингэн буюу 1-р хоолыг иднэ.
•    Уургаар баялаг мах буюу загасны хоолыг ногоо будааны хачиртай хамт идэхдээ аминхүчлийн зохимжтой байдлыг харгалзан сонгох нь зүйтэй.
Мах загасанд агуулагдах өөх тос нь хоол боловсруулах шүүсний ялгаралтыг саатуулж болзошгүй тул даршилсан ногоо, халуун чинжүү, гич зэрэг амтлагчийг нэмж өгвөл сайн байдаг байна.
•    Үдийн хоолны дараа амттаныг иддэг. Энэ хүнд гоо зүйн таашаалыг хүртээж хоол идэж дууссаныг мэдрүүлэхийн зэрэгцээ хоол боловсруулах шүүснүүдийн ялгаралтыг багасгадаг.
Их үдийн хоолны зорилго эрчимтэй хөдөлгөөний дараа хүний хүчийг сэргээх улмаар оройн идэвхитэй амралтанд бэлтгэхэд оршино.
Хоол бэлтгэх болон нэр төрөл, бага үдтэй ижил юм.
Оройн хоол
Өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх биеийн алжаал ядралыг тайлах зорилготой унтахаас 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Хэрэв их оройтвол хоолловол хоол боловсруулах эрхтэнийг амралтгүй ажиллуулж хүн тайван унтаж амрах нөхцлийг алдагдуулдаг тул эрт идэх шаардлагатай. Хөнгөн шингэц сайтай, сүү ногоо, будаа, өндөгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэх хэрэгтэй.
Дөрвөн улиралд тохируулан хооллох
Монголчууд хvнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард тvмэн. Жилийн улирал, өдрийн цаг, тухайн хvний хvйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зvйл, тэдгээрийн хэм жээг тохируулсаар иржээ.
Өвөл
Өвөл цагт улаан буюу махан, шар буюу тослог идээг ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан чанар, шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодид шимэгдэх зохицолдоог нь тохируулан хэрэглэсээр иржээ.
Тухайлбал, үхрийн махны шим, илч тэжээл адил, хадгалахад чанар нь гvйцэд боловсордог учир хавар цагт, адууны мах чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний vед, хонины мах шим тэжээл, илч чанар жигд тул намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.
Хавар
Хаврын эхэн, дунд cap болон зуны улиралд ямааны мах, шөлөөр өндөр настан бага балчир хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эх, архаг хууч өвчтэй хүмүүсийг сувилдаг.
Учир нь ямаа хонин сүргийн түрүүнд явж, ногоо, цэцгийг сорчлон идэж, хад, асга, эрэг, ганга зэрэг саадыг бусад малаас хялбар туулж, бэлчээрийг маш сайн ашигладаг тул сүү, мах нь сувилал эмчилгээний шинж чанартай байдаг аж. Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гэж vздэг учир дулааны улиралд, эсвэл өвөл борцлон хатааж, хавар, зун зохистойгоор хэрэглэсээр ирсэн байна.
Зун
Зун сүү, цагаан идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, айраг, аарц, ааруул, өрөм, зөөхий, хоормог, цийдмээр хооллож, ундаална. Гэхдээ арвай, буудай зэрэгтэй хослуулдаг. Цагаан идээний энэхүү дэглэм нь зуны улирлын турш үргэлжилнэ. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу махан, шар идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэн хооллох аваас бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж, ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог байна.
Намар
Намаршиж, үрт болон үндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснүүд тухайлбал, гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, мөөг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч гүйцдэг. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд онцгой ач тустай.

12.Зохистой хооллолт гэж юу вэ?

Зохистой хооллолт 
гэж юу вэ?


11.Эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх

Зөвлөмж: Эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

Ард иргэдийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй, эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх, мөн тухайн эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг баримталдаггүй гэх мэт буруу дадал, заншил түгээмэл байна. Тиймээс эмийн зөв зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу.
Эмийг зөв хэрэглэхийн тулд юуг анхаарах вэ?
Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийг хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран янз бүр байдаг тул иргэд өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Иймээс эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг.
Аливаа өвчний үед эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмээ эмийн сангаас авч, цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглээрэй. Эмийг хэрэглэх аргыг эм зүйчээс сайн асууж лавлах шаардлагатай. Харин эмч мэргэжилтний зөвлөсний дагуу эмээ зохих тунгаар, тодорхой хугацаагаар хэрэглэхгүй орхивол таны өвчин эмгэг сэдэрч, бүрэн эдгэрэхгүй архаг хэлбэрт шилжин ужгирч болно.
Эмийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  1. Ямар нэгэн эмийг дур мэдэн эмчийн зааваргүйгээр тун хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  2. Эмийг зөв зохистой хадгалах
  3. Бага насны хүүхдээс хол байлгах
  4. Ижил найрлагатай олон эмийг нэг дор хавсран хэрэглэхгүй байх
Эмийг хэрхэн зөв хадгалах вэ?
  • Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлдөг.
  • Ямар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах
  • Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалаж болохгүй.
  • Хэт дулаан, гэрлийн шууд тусгалаас хамгаалах нь чухал. Ялангуяа гал тогооны өрөө, угаалгын өрөө, цонхны тавиур дээр эмийг бүү хадгал. Чийг, дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг.
  • Шингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах.
  • Нэр, тун, хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй буюу хугацаа нь дууссан эмийг бүү хадгал.
Эмийг хэзээ, яаж хэрэглэх вэ?
Зайлшгүй эм хэрэглэх болсон үед эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй буюу тусламж шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэнэ. Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмчээс асууж, эмийн сангаас авч хэрэглэх нь зүйтэй. Ихэнх эмч ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвхи нь сулардаг тул эмийг хоолны дараа уух хэрэгтэй.
Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой. Ихэнх эмийг буцалсан усаар даруулж уудаг. Тогтмол цагт уух эмийг заасан хугацаанд нь уухгүй, мартах буюу өнжих тохиолдол байдаг. Энэ нь эмчилгээний үр дүнг бууруулж, улмаар эмийн дасал үүсгэдэг муу талтай.