Эм зүйн мэргэжил
Мэргэжил гэдэг бол хүний амьдралын туршид өөрийг нь тодорхойлох нэгэн хэмжүүр болох юм. Энэ удаад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой эрхэм хариуцлагатай мэргэжил болох ЭМ ЗҮЙн мэргэжлийн талаар та бүхэндээ танилцуулж мэдээлэл хүргэх болно.
ЭМ ЗҮЙЧ
Хийж гүйцэтгэдэг ажил
Эм зүйч нь эмийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, нөөцлөх, нэгдэлд хувиргах, бэлтгэх, эмчлэгч эмч болон анагаахын мэргэжилтний бичсэн жорын дагуу олгох эм тариа, эмийн зохистой хэрэглээ, сөрөг үр дагаварын талаар зөвлөгөө өгнө. Тэд хүний эрүүл мэнд, эмчилгээний арга барил судлах, турших, бэлдэх, жор бичих, хянахад хувь нэмрээ оруулна.
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл
- Компьютер, эм найруулах сав, цавуу, эмийг зориулалтын дагуу хадгалах склад, чагнуур, судалгаа шинжилгээ хийх ном товхимол, халад
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
- Дээд боловсролтой энэ мэргэжлээр их дээд сургуульд суралцаж төгссөн байх шаардлагатай.
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл
- Эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааврыг нягтлах
- Шингэн, тосон, нунтаг, үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах
- Эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшлал, эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Эрүүл мэндийн мэргэжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө, чанар, байдлыг төлөвлөх, хянах, шалгах
- Мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль, мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх
- Вакцин болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах
- Жороос гадуур олгох эм бэлдмэл, хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх
- Эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч, ажилтны ажил үүргийг удирдах
- Эм зүй, гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх
- найрлагын талаар зөвлөлдөх
- Эм бэлдмэлийг тодорхойлж, цэвэр ариун, үйлчилгээг стандартад нийцүүлэх
- Эмийн бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, тэмдэглэгээг үнэлж дүгнэх
- Зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл, эрсдлийг судлах, боловсруулах.
No comments:
Post a Comment